Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 6 сарын 09

ЗГ-ын 11 дүгээр байрны 705 тоотод

10:00 цагт  "Цагдан хорих ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 98980404

Төрийн ордонд  

11:30 цагт  УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал зарлалаа.Тэрээр өнгөрсөн онд хийсэн ажлууд болон энэ онд хийх ажлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Мөн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулна.

Чингис хааны нэрэмжит төв талбайд

14:00 цагт "Голомт" Цөмийн эсрэг хөдөлгөөн,  "Гал үндэстэн"  зэрэг ТББ-уудаас Чингисийн талбайд Ураны эсрэг хамтдаа багт тайван жагсаалыг зохион байгуулна.

MN мэдээллийн төвд

12.00  цагт Ламын гэгээний YIII дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэн номын багшийн хамт Монголд заларч буйтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09:00 цагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

10:00 цагт Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

13:00 цагт “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “А” танхимд;

13:00 цагт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

13:00 цагт Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

15:00 цагт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

15:00 цагт Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар зарим хэргийг гомдлын дагуу хянан хэлэлцэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа эсэхийг судлан үзэж шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

16:00 цагт  “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

16:00 цагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

17:00 цагт Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд тус тус болно.

5

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4147
0 эможи
keyboard_arrow_up