Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн зуслангуудад хамтарсан шалгалт хийнэ

2014 оны 6 сарын 09

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт энэ жил хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.  Хүсэлтийн дагуу холбогдох албаныхан хүүхэд хүлээн авах орчин нөхцөл бүрдсэн эсэхэд шалгалт хийж, тэнцсэн тохиолдолд амрагч хүлээж авах эрх үүсэх юм. Шалгалтыг  06 дугаар 10-12-ны өдрүүдэд хийх бөгөөд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллана. Өнөөдрийн байдлаар  Янзага, Нарлаг, Нарс, Ундраа, Мөрөөдөл гэх зуслангууд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн гэсэн мэдэгдлээ ирүүлсэн байна. Харин үнийн хувьд  үйлчилгээ, насны ангиллаас хамаарч янз бүр байгаа ч  дунджаар долоо хоног амрахад 140-160 мянган төгрөгийн ханштай байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зуслангуудыг хуулийн дагуу ажиллах, холбогдох албаныхан хяналт, шалгалтаа сайжруулах нэгдсэн үүрэг даалгаврыг нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн зуслан ажиллуулах тухай” А/461 дугаар захирамжаараа өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4159
0 эможи
keyboard_arrow_up