Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Жи тайм”-ын хохирогчдыг цуурхалд итгэхгүй байхыг санууллаа

2017 оны 3 сарын 15

Жи Тайм сүлжээ буюу “Жи-Тайм Корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор энэхүү сүлжээнд элсэж хохирсон иргэдийг цагдаагийн байгууллагад хандахыг сануулж буй.

Гэтэл “Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг сэргээнэ, компанийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлнэ, цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно, цагдаад очиж өргөдөл өгөх юм бол мөнгө чинь олдохгүй. Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэн буруу ташаа мэдээлэл гадуур тарж байгаа аж.

Хохирсон иргэд үүнд итгэж, цагдаагийн байгууллагад хандах нь удааширч байгаа тул энэхүү хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж, иргэдийн хохиролыг барагдуулах ажил хүндрэлтэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллэлээ. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан арга хэмжээнүүдийг авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41637
0 эможи
keyboard_arrow_up