Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сарын 23, 24-нд Польш,Монголын хамтарсан эдийн засгийн форум болно

2014 оны 6 сарын 09

Өнөөдөр Монгол Нюьс хэвлэлийн байранд Exclusive компаний захирал Г.Майцэцэг болон Пурьк, Польшийн хамтарсан Rubin компаний захирал Eihan Erden нар хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын Exclusive компани нь Польшийн Rubin ХХК-д куртик болон суналттай материалаар хийгдсэн хувцас нийлүүлэхээр болж өнгөрсөн таван сарын 27-нд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна.   Тус ажлын хүрээнд нийт гурван сая еврогийн ажил хийж гүйцэтгэх бөгөөд долоон сараас үйл ажиллагаагаа эхэлж арван сард бүтээгдэхүүнээ Польш улсад нийлүүлэх юм байна. Үүнээс гадна Монгол улс ганц польш улс гэлтгүй Европын холбооны улсуудад бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэх юм байна. Тус гэрээ хэрэгжсэнээр Хөнгөн үйлдвэрт тодорхой хэмжээний ашиг, дэвшил гарах, ажлын байр шинээр бий болохоос гадна харилцан туршлага судлах боломж нээгдэх юм байна. Тус ажлын хүрээнд энэ сарын 23, 24-нд Польш, Монгол улсууд хамтран эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4166
0 эможи
keyboard_arrow_up