Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Манай орны утааны асуудалд гадныхан санаа зовж эхэлжээ

2014 оны 2 сарын 20

 АНУ-ын “CNN” агентлагийн цахим хуудсанд дэлхийн хамгийн их утаатай хотуудын тухай нийтэлсэн байна. Уг нийтлэлд эдгээр утаандаа дарагдсан хотуудад амьдарч буй иргэд нь амьсгалахад ч хүнд байгаа тухай мэдээлжээ. Харин эдгээр агаарын бохирдлоороо тэргүүлж байгаа хотуудын дунд манай нийслэл Улаанбаатар хот нилээд дээгүүрт оржээ. 

Бидний өмнө урд хөршийн нийслэл Бээжин болон бусад томоохон хэд хэдэн хот орсон байна. Түүнчлэн Энэтхэг улсын томоохон хотууд ч мөн энэ жагсаалтад багтжээ. Агаарын бохирдлын гол шалтгаан бол гэр хорооллын утаа байдаг. Тэгвэл халуун орны Энэтхэг оронд томоохон үйлдвэрүүд болон, машин техникийн утаа нь ийнхүү гамшгийн хэмжээнд хүрчээ. 

Манай орны хувьд утааны асуудал сүүлийн 10 жилд номер нэг асуудал болсоор ирсэн. Утааг бууруулахын тулд өч төчнөөн тэрбум төгрөгийг зарлагдсан төсөл хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлдэг ч үр дүнгээ өгөх нь ховор. Иймээс л жил ирэх бүр агаарт дэгдэх хорт хий ихсэж ард иргэдийн эрүүл мэнд амь насанд заналхийлж байна. Сүүлийн жилүүдэд утааны хэмжээ болоод түүнд агуулагдах хорт бодисын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгджээ. 

Тэгвэл манай орны утааны асуудал зөвхөн бидний өөрсдийн санааг зовоогоод зогсохгүй гадныхны ч гэсэн санааг зовоож эхэлжээ. Тодруулбал “CNN” –д бичиснээр бол гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол улсын талаас илүү хувь нь Нийслэл хот Улаанбаатартаа амьдардаг байна. Харин тэдгээр иргэдийн ихэнх нь амьсгалын замын болон уушигны өвчтэй болсон. Иймд эдгээр агаарын бохирдол нь гамшгийн түвшинд хүрсэн хотуудад утааг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай хэмээн бичжээ. 

Ийнхүү бидний өч төчнөөн мөнгө төгрөг зарлагадан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгөхгүй байгааг гадныхан олж хараад иргэдийнх нь эрүүл мэнд ямар аюултай түвшинд байгааг анхааруулж яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
429
0 эможи
keyboard_arrow_up