Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЯ-2” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 4 сарын 28

Эмнэлгийн захиргаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор ХАБЭА-н сарын аяныг эмнэлгийн хэмжээнд зарлан ажиллаж байна.Энэхүү аяны хүрээнд “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллая-2” сэдэвт ээлжит сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус сургалтыг ХАБЭМТөвийн хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, “ИМИ” сургалтын төвийн сургагч багш  доктор, профессор Б.Энхжаргал нар “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах”, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” сэдвүүдээр эмнэлгийн алба, тасаг нэгжийн дарга, эрхлэгч, ахлах сувилагч, менежер, инженер, ХАБЭА-н нэгжийн ажилтан зэрэг 100 гаруй хүнд явууллаа.

Мөн сургалтын үеэр эмнэлгийн хэмжээнд ажиллах ХАБЭА-н нэгжийн ажилтнуудад тэмдэг, гарын авлага холбогдох хууль эрх зүйн баримт бичиг бүхий хавтсыг гардуулан өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43058
0 эможи
keyboard_arrow_up