Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн салбар дахь хэмжил

2017 оны 5 сарын 22

Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиодог бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсны ойн өдөр юм. Энэ хэлэлцээр нь шинжлэх ухааны нээлт инноваци, аж  үйлдвэрлэл, олон улсын худалдаа, түүнчлэн амьдралын чанар, дэлхий нийтийн байгаль орчныг хамгаалах, сайжруулахад хэмжлийн системийг дэлхий дахины холбогч суурь болж өгдөг. 
 
2017 оны Хэмжилзүйн өдрийг Тээврийн салбар дахь хэмжил сэдвээр сонгосон байна.
Тээврийн хэрэгслийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ нь тодорхой боловч, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй зэрэг үзүүлэлтүүд нь илүү чухал болж байна. Бүхий л төрлийн тээврийн хэрэгслүүд, унадаг дугуйнаас хүнд даацын автотээвэр, автомашинаас сансрын хөлөг хүртэл стандартын шаардлагад бүрэн нийцсэн байдаг. Эдгээр стандарт нь үндэсний болон олон улсын хэм хэмжээг үндэс болгодог.  Үүнд хийн ялгаруулалт нь эдийн засаг болон аюулгүй байдлын үзүүлэлт бүрт тавигдах шаардлагуудыг бүрэн тусгасан байх хэрэгтэй. 
 
Энэ стандартыг хэрэгжүүлэх ажил нь хэмжлийн технологи, хэмжилтийн стандартуудаас ихээхэн хамаардаг. Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн гүйцэтгэдэг ажлуудын заримаас дурьдвал: 
 
Чингэлэгийн тээвэрлэлтийг үнэн зөв, нарийвчлалттай жинлэх явдал нь автомашин болон автозамын  аюулгүй байдал, ажиллагааг бүрэн хангахад оршино; 
   Ус, хий мөн цахилгаан эрчим хүчийг тэдний өөрсдийн эх үүсвэрээс бидний гэр оронд, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглээнд зориулаад тээвэрлэж байх ёстой байдаг; 
  Бензин болон дизель түлшийг тэдний эх үүсвэрээс боловсруулах замаар хадгалах нөөцлөх сав руу тээвэрлэлт хийсний дараа хамгийн сүүлд бидний авто машинд очдог;
Тээврийн хэрэгслээс ялгарах химийн бодисын хэмжээг зөв хэмжсэнээр агаарын бохирдлыг тооцох бас хянаж байхад нийслэлийн удирдлагуудад дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. 
 
Дэлхий дахинаа үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд нарийн төвөгтэй шинэ хэмжлийн техник технологийг хөгжүүлж, хүчин төгөлдөр болгосноороо хэмжил зүйн шинжлэх ухааны дэвшлийг үргэлжлүүлсээр байна. Тэд мөн хэмжлийн үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахын тулд Олон Улсын Жин Хэмжүүрийн товчоо(ОУЖХТ-BIPM)-ноос зохион байгуулдаг харьцуулалтанд оролцдог. Түүнчлэн ОУЖХТ нь гишүүн улсууддаа шинээр бий болж байгаа хэмжлийн сорилт, туршилтуудыг танилцуулах ажлыг зохион байгуулдаг. 
 
Дэлхийн хэмжил зүйн өдрийн хүрээнд Хэмжил зүйн салбарын өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, Хэмжил зүйн үйл ажиллагааны чанар, шуурхай байдлыг сайжруулах талаар “Тээврийн салбар дахь хэмжил ” сэдэвт семинар, хэлэлцүүлэг-/5-р сарын 18-нд/, Хэмжил зүйн ажиллагааны талаар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг /5-р сарын 19-нд/ тус тус зохион байгуулан ажилласан. Дэлхийн хэмжил зүйн өдрөөр бид, олон улсын засгийн газар хоорондын болон үндэсний хэмжил зүйн байгууллага, хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа бүх хүмүүсийн оролцоог тэмдэглэн сайшаахад тааламжтай байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43717
0 эможи
keyboard_arrow_up