Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ-ын шуурхай зөвлөгөөн боллоо

2017 оны 9 сарын 12

ОБЕГ-ын шуурхай зөвлөгөөн боллоо

 

Онцгой байдлын ерөнхий газрын 14 дүгээр шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, Аврах тусгай анги, Хангалт, үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага оролцож, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулсан.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой байдлын байгууллагын хүрээнд сүүлийн үед хийгдэж буй бүтээн байгуулалт, томоохон ажил, үйл явдлын талаархи мэдээллийг онцлон дурдлаа. Тухайлбал,

  • Засгийн  газрын 2016 оны 282 дугаар тогтоолд ОБЕГ-ын харьяа Нохойн алба байгуулах заалт орсон бөгөөд 2017 оны улсын төсөвт зардал нь тусгагдсан. Энэ дагуу Эрэлч нохойн албыг байгуулж 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийх юм.

  • Онцгой ерөнхий газрын дэргэд Зарлан мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээг хийхээр төлөвлөж байна.

  • Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд  Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулсан. Энэ долоо хоногт гал түймэр унтраах, аврах ангиудын барилгын нээлт болох юм.

  • Турк улсад болох Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн баг тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

  • Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг хангах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 24-72 айлын орон сууцуудыг барьж эхэлсэн.

  • Энэ жил ой, хээрийн түймэрт олон хоногоор ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сэргээн засах сувилалд үнэ төлбөргүй сувилан, сэргээн засах эмчилгээнд хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар 170 гаруй алба хаагч эмчилгээ сувилгаанд хамрагдсан байна.

  • Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан ирэх 11 дүгээр сард Азийн лидерүүдийн уулзалтыг зохион байгуулна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, бүтцийн нэгжийн дарга, удирдлагад хандан ОБЕГ-ын 2017 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн газар, хэлтэс, анги, байгууллага бүрт цаашид анхаарч ажиллах чиглэлийн талаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46904
0 эможи
keyboard_arrow_up