Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт эхэллээ

2017 оны 9 сарын 14

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт эхэллээ.  

Arslan.mn

Салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, "Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК болон  бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ "Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх ажлын хүрээнд  салбарын хэмжээгээр олон ажил зохион байгуулж хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулж буй салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүсчилсэн уулзалт-зөвлөгөөн юм. Энэхүү бүсчилсэн уулзалт зөвлөгөөнийг өнгөрсөн 4 дүгээр сард Зүүн бүсэд, 7 дугаар сард баруун бүсэд тус тус амжилттай зохион байгуулж, өнөөдөр Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулснаар нийт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн хамрагдаж байгаа юм” гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. 

 Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 300 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Өнөөдрийн зөвлөгөөнөөр эрчим хүчний хөгжлийн болон орчин үеийн менежментийн чиг хандлага, ТЗЭ компаниудын техникийн болон санхүү, бизнесийн бодлого төлөвлөлт, салбарын үнэ тарифын зохицуулалт, ялангуяа урамшуулалт зохицуулалтын асуудал болон эрчим хүчний зах зээл, үр ашиг, хэмнэлт, хэрэглэгчийн эрх ашиг, хяналт шалгалт зэрэг 10 сэдвээр оролцогчид тэргүүн туршлага, санал бодлоо харилцан солилцох юм” хэмээн онцолсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46989
0 эможи
keyboard_arrow_up