Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын технологичид 30 удаа азтан болсон удаа үгүй

2017 оны 9 сарын 19

НӨАТ-ын технологичдыг шалгасан гэв

НӨАТ-ын сугалааны тохирол есдүгээр сарын 17-нд явагдсан. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, есдүгээр сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.

Сугалаагаар:

  • 20 мянган төгрөгийн азтан 13,000,
  • 100 мянган төгрөгийн азтан 1,330,
  • 500,000 төгрөгийн азтан 130,
  • Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,
  • 20 сая төгрөгийн азтан 1,
  • 100 сая төгрөгийн азтан 1 тодорсон билээ.

Тохиролд 100 сая төгрөгийн азтан нэг тодорсон байна. Тухайн азтан өөрийгөө зарлах эсэх нь одоогоор тодорхойгүй  байгааг албаны хүн хэллээ. Зарим азтан өөрийгөө зарлахыг хүсдэггүй. Тиймээс тухайн азтан өөрийгөө зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд нийтэд мэдээлдэг байна.

Үүнээс гадна Гааль татварын мэдээллийн технологийн төвийн ажилтан 30 удаагийн тохиролд азтан болсон гэдэг мэдээлэл  олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Тиймээс Гааль татварын мэдээллийн технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзоригоос тодруулахад “Энэ мэдээлэл худлаа. Ийм мэдээлэл анх 2016 оны есдүгээр сарын 14-нд гарч байсан. Тухайн үед технологийн ажилчид шалгуулсан. Манайхаас 20 болон 100 мянган төгрөгийн азтан тодорсон байдаг. Харин 30 удаа азтан болсон тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор хэлье” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47177
0 эможи
keyboard_arrow_up