Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Японы Засгийн газрын тусламжаар хоёр сургууль барина

2017 оны 9 сарын 19

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийг бариулахаар болжээ. Энэ төслийг хэрэгжүүлэх санамж бичигт нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нансалмаа болон Японы Жайка олон улсын байгууллагын Судалгааны төвийн захирал хатагтай Чи Эзаки нар гарын үсэг зурсан байна.

Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн VII хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих юм. Мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн багтаамжтай  өргөтгөлийн барилгыг барихаар тусгажээ. 

Барилга угсралтын ажлыг 2018 оны наймдугаар сараас эхэлж, 2020 оны зургаадугаар сард дуусахаар төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47222
0 эможи
keyboard_arrow_up