Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад оролцож байна

2017 оны 9 сарын 21

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос

 Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авсангүй. 

Тэд төлөвлөж байснаараа өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд ажил хаялтаа эхлүүлжээ.Ажил хаялт 08:00 цагаас эхэлсэн бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Орон даяар болж буй ажил хаялтын нэгдсэн дүнг хувьчилж харуулбал: 

Улсын хэмжээнд: ЕБС-ийн багш нарын 60 хувь нь, СӨБ-ын багш нарын 50 хувь нь

Улаанбаатар хотын хэмжээнд: ЕБС-ийн багш нарын 55 хувь нь, СӨБ-ын багш нарын 40 хувь нь ажил хаяж байгаа гэж түр хорооны баруун бүс хариуцсан зохицуулагч Г.Энх-Амгалан мэдээллээ. 

 

Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийн багш нар. Эх сурвалж: Багш багшдаа тусалъя фэйсбүүк хуудас

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын III сургуулийн багш нар. Эх сурвалж: `Багш багшдаа тусалъя` фэйсбүүк хуудас

 

БЗД-ийн 102-р сургуулийн багш нар. Эх сурвалж: Багш багшдаа тусалъя фэйсбүүк хуудас

 

Баянхонгор аймгийн Галуут сумын Номун Элч ахлах сургуулийн багш нар. Эх сурвалж: Багш багшдаа тусалъя фэйсбүүк хуудас

Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын VI сургууль.Эх сурвалж: Багш багшдаа тусалъя фэйсбүүк хуудас

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47275
0 эможи
keyboard_arrow_up