Орон нутгийн замд ослын улмаас хоёр хүн амиа алджээ
Орон нутгийн замд өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.
Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум Далайн гол гэдэг газар Улаанбаатар-Дундговь чиглэлийн 168 км-ын шонгийн хажууд засмал дээр Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 46 настай эрэгтэй Б жолоочтой “Hyundai-Prontier” автомашин, Сүхбаатар дүүргийн 13-р хороонд суух 50 настай эрэгтэй У жолоочтой “Toyita Prius-20” автомашинтай мөргөлдөж, “Toyota Prius-20” автомашины зорчигч Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 45 настай эмэгтэй Н нас барсан хэргийг шалгаж байна.
Мөн Өмнөговь аймгийн “Ханбогд” сум нүүрс тээвэрлэлтийн замын 160 дахь км-т Увс аймаг ховд сумын харъяат 26 настай эрэгтэй Г “Nortbenz” автомашин жолоодож яваад “Nortbenz” автомашины араас мөргөж нас барсан хэргийг шалгаж байна.