Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийг буруу тээвэрлэсний улмаас зам тээврийн ноцтой осол гарлаа

2017 оны 9 сарын 27

Related image

Замын цагдаагийн албаны ЖШУХ нь 2017 оны 9-р сарын 26-ны Мягмар гарагт нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 7 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. 
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Тухайлбал:
СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, 5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал,  суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

ТА ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГ Л БОЛ АРЫН СУУДАЛД, ХАМГААЛАЛТЫН БҮС ХЭРЭГЛЭН СУУЛГА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47476
0 эможи
keyboard_arrow_up