Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс-таван толгой“ ХК-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

2017 оны 9 сарын 27

Arslan.mn

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ө.Нямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгМонголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбооны дэргэдэх “МОША” сургалт, үнэлгээний төвтэй хамтран "Эрдэнэс-таван толгой" ХК-ний 500-н ажилтанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалтыг 8 сарын28-наас 9 сарын 26-ны өдрүүдэдзохион байгууллаа.

“Эрдэнэс-таван толгой” хувьцаат компанийн ажлын байрны онцлог, хөдөлмөрийн нөхцлөөс хамаарч жолооч операторууд, засварын ажилчид, захиргааны ажилтнууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, ачилт экспортын хэлтэс гэсэн таван бүлэгт хуваан сургалтыг явуулсан нь онцлог болжээ.

Сургалтаар хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, эрүүл ахуйч О.Болорсүх, хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Энхзул нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг танилцуулж мэдээлэл өгсөн байна.  Мөн ХНХ-ийн сайдын 2014 оны 05 сарын 03 өдрийн 77 дугаар тушаал, болон ажлын байрны доргион, шуугиан, тоосжилтоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгчажиллажээ.

Arslan.mn

Тус сургалт нь уурхайчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам стандартуудыг ханган ажиллахад шаардлагатай мэдлэгийг өгсөн төдийгүй техникийн аюулгүй ажиллагааны талаархи мэдлэгийг бодитоор үзүүлж, оролцогсодын сонирхолыг татсан, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь өндөр эрсдэлтэй салбаруудад ажиллаж буй ажиллагсадыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх  сургалт сурталчилгаанд хамруулах, үзлэг оношлогоо, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47497
0 эможи
keyboard_arrow_up