Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Уулын эрчимт алхалтын тэмцээн болно

2017 оны 9 сарын 28

Уул, аяллын клубүүдын дунд есдүгээр сарын 30-ны өдөр Уулын эрчимт алхалтын тэмцээн болох гэж байна. Уулын алхалт аяллыг нийтэд сурталчлах, олон нийтийг уулын алхалтад хамруулах, клубуудын аялах, алхах ур чадварыг дээшлүүлэх, уулын алхалтын клубуудэд алхагчдыг нэгтгэх зорилготой уг тэмцээнийг Хайрхан аялагч клуб зохион байгуулах аж.

Уул, аяллын клубууд нь алхалт зохион байгуулахдаа цөөнгүй алхагчийг хамруулдаг тул багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж багаасаа хоцорч байгаа нэгэндээ сэтгэл санаа, биеийн хүчний тус дэмжлэг үзүүлэх, тогтсон хурдаар урагшлах чадвартай болгох,  богино хугацаанд зайг туулах чадварыг суулгах зэрэг чадварыг сорьдог юм байна.

Түүнчлэн клубуудэд бүх насны хүмүүс алхалтад оролцдог тул тэднийг тэмцээнд хамруулснаар уулын алхалт насны хязгааргүй, эрүүл байх үндэс гэдгийг олонд таниулах аж.

Одоогоор тус тэмцээнд оролцохоор УБ хайкинг клуб, Хайрхан аялагч клуб, Хамтдаа алхая клуб, Оргил өөд клуб, Тэнгэр уулчдын клуб, JCI уулчдын клуб, Монголын Скайраннингийн холбооны баг, Уулчин Монгол клуб, Монгол Алтай төв клуб зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явагддаг шилдэг клубүүдийн 130 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47512
0 эможи
keyboard_arrow_up