Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Японы ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ өнөөдөр 12:00-17:00 цаг хүртэл нээлттэй

2017 оны 9 сарын 30

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Мэргэжил Боловсролын мэдээлэл судалгааны төв  “Лайсэн” академитэй хамтран Монгол Японы хөдөлмөрийн яармагийг өнөөдөр нээлээ.  Хөдөлмөрийн яармаг нь 2008 оноос эхлэн  жил бүр амжилттай зохиогдож байгаа аж. Энэ удаад мөн Японы 18 их дээд сургууль, гурван компани оролцож байна.

Монгол Японы хөдөлмөрийн яармагт зочилсноор Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөх, тухайн байгууллагатай танилцах боломжтой. Яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн 1000 гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна.  

“Монгол Японы хөдөлмөрийн яармаг” хоёр өдөр үргэлжилнэ бөгөөд ажлын байр хайж байгаа бол “BLUE SKY” зочид буудлыг зорьж болно. Яармаг маргааш 12:00-17:00 цаг хүртэл нээлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47597
0 эможи
keyboard_arrow_up