Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол практикийн бага хурал болж байна

2017 оны 10 сарын 03

Arslan.mn

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээг тохиолдуулан ХАБЭМТөвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурал, “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт олон улсын сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Корпорэйт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М. Даваабат, ЭМНДЕГ-ын дэргэдэх ЭХМТК-ын дарга П.Мөнхтулга, Уул уурхайн ассоциацын тэргүүн Н.Алгаа, Грандмед эмнэлгийн хүний нөөцийн албаны дарга Д.Лхамсүрэн ОХУ-ын Ангарскийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний хүрээлэн буй орчны эрдэм шинжилгээний төвийн захирал, Анагаах ухааны доктор Профессор О.Л.Лахман болон  Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч, мэргэжилтнүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд, үйлдвэр уурхайн эмч, эрүүл ахуйч, АШУҮИС-ийн багш нар оролцож байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Хурлын эхний өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрхзүйн орчин, мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэлт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл, сургалтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Харин хоёр дахь өдөр буюу маргааш мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдвээр олон улсын сургалтыг зохион байгуулах ажээ. Сургалтаар мэргэжлээс шалтгаалах өвчний өнөөгийн байдал, орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт, олон улсын болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга техник, дэвшилтэт санааг хуваалцан санал солилцох юм.

Arslan.mnМонгол улсад мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1966 оны 90/99 дүгээр тогтоолыг үндэслэн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1967 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 412 тоот тушаалаар “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан. Нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдан ХАБЭМТөв нэртэйгээр өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Arslan.mn

ХАБЭМТөв нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцлийг судлах, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөгөө зөвлөмж гаргаж ажиллаж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47709
0 эможи
keyboard_arrow_up