Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Miss Mongolia-2017” наадмын тэргүүн миссээр А.Сайхантамир тодорлоо

2017 оны 10 сарын 04

2004 оноос эхлэн “Мисс Монголиа” холбооноос “Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн “Miss Mongolia-2017” тэмцээний тэргүүн миссийн титмийн төлөө өрсөлдөх эцсийн шатанд 14 бүсгүй шалгарсан бөгөөд ялагчийг өчигдөр тодрууллаа.

Тус тэмцээний тэргүүн миссээр Амарсанаагийн Сайхантамир шалгарчээ. Дэд байрт Дашдоржийн Анундарь, гутгаар байрыг Баасанжавын Хулан авсан байна. А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн. 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгссөн. “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.

Image may contain: 3 people, people smiling, people standing, text and outdoor

“Miss Mongolia” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд мисс Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47748
0 эможи
keyboard_arrow_up