Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2017 оны 10 сарын 05

ARSLAN.mn

10 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47785
0 эможи
keyboard_arrow_up