Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цахилгаан станцууд 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна

2017 оны 10 сарын 05

Дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл 92-100 хувь хангагдаж, 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа талаараа өчигдөр танилцуулжээ.

Тухайлбал, дулааны II цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил нийтдээ 92 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 14 мянган тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж.

Дулааны IV цахилгаан станц 2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл техник үйлчилгээ, засварын бүрэн зогсолт хийх ажил 100 хувь хийгдсэн. Нүүрсний нөөцлөлт графикийн дагуу 124.1 мянган тонн нүүрс буюу 14 хоногийн нөөцтэй байна.

Харин дулааны III цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө 94 хувьтай биелсэн. Өнөөдрийн байдлаар 749 тонн мазут, 60750 тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

Амгалан дулааны станц өнөөдрийн байдлаар 12798 тонн нүүрсний нөөцтэй байна. Хоногт 400 тонн орчим нүүрс зарцуулдаг. Одоогийн байдлаар суурилагдсан хүчин чадлын 17 хувь нь ачааллыг авч явж байна. Өвлийн их ачааллын үед 53 хувийн ачаалал авна. Их ачааллын үед 40 гаруй хувь, энгийн үед 60 гаруй хувийн ачаалал авах нөөц бий гэдгийг тус станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан хэлж байна.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга Батмөнх “Өвөлжилтийн бэлтгэл ажил өнгөрсөн сарын 8-нд 100 хувь хангагдаж дууссан. Өнөөдрийн байдлаар Дулааны II, III, IV, Амгалан станцууд дулаанжуулалтын нөөц тоноглолтой горим, ажиллагааны хувьд хэвийн ажиллаж байна. Хэрэглэгч хүссэн цагтаа дулаанаа ав гэсэн зорилт тавиад ажилласны хувьд өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн орон сууц аж ахуйн нэгжийг холбосон. Есдүгээр сарын 15 гэхэд нийт орон сууцны зөрчилтэй бус  хэрэглэгчдийг 100 хувь хангаж холбосон” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47796
0 эможи
keyboard_arrow_up