Энэ сарын 20-нд бүх нийтээр амарна
2017 оны 10 сарын 05
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ.
Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 20-нд тохиож байна. Тэгэхээр энэ сарын 20-ны баасан гарагт бүх нийтээр амрах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
47804
2 эможи