Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО“ түгээмэл эх Япон хэл дээр хэвлэгдлээ

2017 оны 10 сарын 07

Arslan.mn

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ” номын япон хэл дээрх нээлтийн ёслол 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Үндэсний Номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болж өндөрлөлөө.

“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслөөс энэ өдөр “Монголын нууц товчоо”-ны Түгээмэл эх номны япон хэл дээрх хувийг олонд танилцуулж, нээлтийн үеэр номын зохиогчийн талаар тайлбарласан юм. Ийнхүү  “Монголын нууц товчоо” монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар зэрэг долоон хэлнээ хэвлэгдэж байгаа аж.

Энэ үеэр Япон Улсын Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейгогоос япон хэл дээр хэвлэгдсэн энэхүү ном нь хоёр орны соёлын харилцаанд ямар нөлөө үзүүлж байгаа талаар тодрууллаа. Arslan.mn

Тэрээр “Монголын нууц товчоо түгээмэл эх” япон хэл дээрх ном хэвлэгдэх хүртэл 10 гаруй жилийн турш Япон Улсын монголч эрдэмтэн Ш.Озава судалж, 1994 онд анх орчуулж хэвлэж байсан. Харин энэ удаагийн номны онцлог нь Монголын зураач Р.Батцэнгэлийн зурсан зургууд номонд нэмэгдэж орсон. Зураач ярихдаа энэ номны зургийг 9 жил зарцуулж зурсан гэдгийг сонслоо. Одоо уншигчдын гарт хүрэхэд бэлэн болоод өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ нь хоёр орны соёлын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна харилцан ойлголцоход ач холбогдолтой” гэж хэллээ.

Дараа нь Монголын нууц товчоог дэлхийд түгээх сангийн удирдах зөвлөлийн дарга, зураач Р.Батцэнгэл ярихдаа “Энэхүү номыг бүтээх тухай төсөл 2008 онд анх эхэлж байлаа. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүгийн хувьд дэмжиж байсныг дурдах ёстой.

Arslan.mn

Төсөл эхэлснээс хойш найман жилийн ойн үеэр энэ ном дуусч, монгол хэл дээр бүрэн хэвлэгдсэн. Өнөөдөр есөн жил хагас жилийн явцад долоон хэл дээр орчуулагдаж, хэвлэгдэж гараад байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” номны зургуудын онцлог нь кино үзэж байгаа юм шиг, уншигч, үзэгчид маань үйл явдал, ахуй амьдрал дунд нь орж, хөтлөгдөн, амтархан уншаасай гэж бодож зурсан. Мөн археологийн олдврууд, түүхчдийн судалгаа дүгнэлтүүд, өгүүлэмжүүд нь их уншууртай юм. Гэхдээ гол нь үндсэн агуулга дээр зурган агуулга нэмэгдсэнээр сонирхолтой, онцлогтой болсон. Монголын нууц товчоо бол Монголын түүх соёлын цагаан толгой, толь бичиг юм. Энэ ном нь аялал жуулчлалын хүрээнд төдийгүй дэлхийд Монголчуудыг ойлгоход их чухал билээ.” хэмээн онцоллоо.

Arslan.mn

Дэлхийд хамгийн анх "Монголын нууц товчоо"-г бусад хэл рүү орчуулсан хүн нь Нака Мичиёо гэдэг японы дорно дахины түүх судлаач юм байна. Харин 1907 онд Нака Мичиёо "Монголын нууц товчоо"-г япон хэл дээр орчуулж дуусгаж, "Чингис хааны тухай бодит тэмдэглэл" гэдэг нэрээр хэвлүүлэн гаргажээ. Тэгвэл дараа нь монголч эрдэмтэн Ш.Озава Монголын түүхийг судалж, “Монголын нууц товчоо түгээмэл эх”хэмээх номыг ийнхүү Япон хэл дээр орчуулж, хэвлэсэн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47879
0 эможи
keyboard_arrow_up