Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол дахь буддын сүм хийд, туурь“-ийн газрын зургийг танилцууллаа

2017 оны 10 сарын 07

Arslan.mn

Монгол Улсад 1937 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан буддын сүм, хийдийн байршлыг тэмдэглэсэн “Монгол дахь буддын сүм хийд, туурь" газрын зургийг олон нийтэд танилцууллаа.

Энэхүү зураг нь буддын сүм, хийд түүний туурь болон дахин сэргээгдсэн, одоо үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүдийг газрын зурагт нэг дор тэмдэглэн, тархац, байршлыг нь тогтоосон эрдэм шинжилгээ, судалгааны ажил юм.

Хэмжээний хувьд 1:2500000-ны масштаб, 1:1800000-ны масштаб бүхий 2 төрлөөр хэвлэгдсэн ба 21 аймаг, 339 сумын нэр, хил тэмдэглэгдсэн, Гандантэгчэнлин хийдийн дэлгэмэл зураг гэсэн үндсэн хэсгээс бүрджээ.

ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН БОЛОН СЭРГЭЭГДСЭН ХИЙД 266, ТУУРЬ 1,035, НЭР ТОДОРХОЙГҮЙ 139 ТУУРЬ БАЙНА

Arslan.mn

Монгол уламжлал академийн тэргүүн, доктор Л.Дашням 

"Философийн хүрээлэн Монгол уламжлал академи, Гандантэгчинлин хийдийн лам нар болон бусад байгууллагуудтай хамтарч энэхүү газрын зургийг гаргаж байна. 

Газрын зургийг бүтээх судалгааны ажлыг 4-5 жилийн хугацаанд хийж, ийнхүү зурган хэлбэрээр гаргаж буй нь маш өвөрмөц, онцлогтой юм.

Энэхүү газрын зураг нь агуулга, цар хүрээний хувьд урьд өмнө хийгдэж байсан ижил төстэй зургуудаас баримт нотолгоо олонтой, мэдээллийн багтаамж сайтай, олон эх сурвалж, судалгааны материалуудыг харьцуулж, нягталсан эрдэм шинжилгээний ажил боллоо.

Зурагт нийт 1,480 цэг тэмдэглэгдсэн. Үүний Улаанбаатар хот, 21 аймаг 339 суманд шинээр байгуулагдсан болон сэргээгдсэн хийд 266, туурь 1,035, нэр тодорхойгүй туурь 139 байна" гэлээ.

Газрын зургийн эхийг Ус Цаг-Уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсийн мэргэжилтэн Г.Нандин-Эрдэнэ QG1S программ дээр бэлтгэжээ.

ЭНЭХҮҮ БҮТЭЭЛ НЬ НУТАГ УСНЫХАА ТҮҮХИЙГ ХАМГААЛЖ, СЭРГЭЭН ТОДРУУЛАХАД ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА

Arslan.mn

ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Ажилтан, Докторант А.Хишигдаваа

 "Бид газрын зурагтаа буддын сүм хийд, туурийг ихэвчлэн газар усны нэрээр нь тэмдэглэхийг эрмэлзсэн. 

Тус газрын зураг нь газар усны нэрийг тухайн нутгийн иргэд үл умартах, мартагдсан газар усны нэрийг сэргээн хэрэглэх, улмаар ирээдүй хойч үедээ уламжлуулан үлдээх танин мэдэхүйн ач холбогдлыг агуулж байна.

Мөн сүүлийн үед уул уурхайн олборлолт ихэсч, эмх замбараагүй газар олголт хавтгайрсан өнөө цагт нүүдлийн мал аж ахуйн бэлчээр хийгээд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, онгон дагшинаар нь өвлүүлэн уламжлахад чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн нутаг усныхаа түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, нөхөн сэргээх, холбогдох түүхийг сэргээн тодруулахад чухал хувь нэмрийг оруулж байна" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
47880
1 эможи
keyboard_arrow_up