Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2017 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас,10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 12-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.