ЦАГ АГААР: Ойрын 2 хоногт цасан шуурга шуурна
ЦУОШГ-аас 2017 оны аравдугаар сарын 9-нөөс 16-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоногт хур тунадас цас орж, шуурч хүйтэн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар цас, 12-нд нутгийн хойд хэсгээр, 11,13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 9-11,13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч 15-нд уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус хүрч дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 10-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 9-10нд зарим нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж явган шуурна. Салхи 9-14-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч шуурна. 9-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 5-10 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна.