ФОТО: Монголын уул уурхайгаас бусад бизнесийн салбарыг олон улсад таниулна
2017 оны 10 сарын 09
Монголын бизнес эрхлэгчдийг гадны зах зээлд гаргах, бусад орны аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглэгчдэд сурталчлан танилцуулах зорилго бүхий “Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ сарын 10-12-нд “Мишээл экспо” төвд болно.
Монгол, ХБНГУ, АНУ, БНХАУ, БНСУ, Беларусь, Итали улсын 50 гаруй бизнес эрхлэгч оролцох энэхүү үзэсгэлэн, бага хурлын зорилго, ач холбогдлын талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийв.
Монгол, ХБНГУ, АНУ, БНХАУ, БНСУ, Беларусь, Итали улсын 50 гаруй бизнес эрхлэгч оролцох энэхүү үзэсгэлэн, бага хурлын зорилго, ач холбогдлын талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийв.
Монгол Улс газрын баялаг ихтэй тул бусад орны аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахыг зорьдог байна. Тиймээс тав дахь жилдээ болж буй “Экспо Монголиа 2017” үзэсгэлэн, бага хурал Монголын уул уурхайгаас бусад бизнесийн салбарыг олон улсад сурталчлан танилцуулах зорилго тавьж байна хэмээн “Экспо Монголиа 21” компанийн гүйцэтгэх захирал Инго Кловер хэллээ.
Тэрбээр, “Экспо Монголиа 2017” үзэсгэлэн, бага хурлын үеэр орон орны бизнес эрхлэгчид уулзаж хамтран ажиллах боломжоо хэлэлцдэг. Энэхүү арга хэмжээ уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин гээд бүхий л салбарыг хамарна.Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр хамгийн багадаа бизнес эрхлэгчдийн 100 уулзалт болж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөсгөөсэй хэмээн хүсч байна” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47933
0 эможи