Ш.Батсайхан: Хот хоорондын тасалбарыг ТҮЦ машинаас авдаг болно
Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайханаас тодрууллаа.
-Авто тээврийн үндэсний төвөөс энэ оныг “Авто тээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Ямар ажлууд хийсэн бэ?
-Хилийн боомтын онцлогт тохирсон тээвэр төлөвлөлтийг нэгдсэн графикт оруулан зохион байгууллаа. “Сита”Олон Улсын байгууллагын гишүүн байгууллага болж, осолгүй тээвэрлэлт зохион байгуулах ажилд нэгдсэн.
Мөн тээврийн хэрэгслийн шинэчлэл, бүртгэл, авто үйлчилгээний нэгдсэн хөтөлбөр, дотоодын ачаа тээврийн бүртгэл, олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа гэсэн ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Мөн саяхнаас цахим тасалбар борлуулалтын системийг туршиж ашиглалтад оруулсан байгаа.
-Цахим тасалбар борлуулалтын системийн талаар тодруулахгүй юу?
-Бид хот болон улс хоорондын тасалбарыг бичих ТҮЦ машин туршсан. Энэ нь амжилттай болсон учраас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ярилцаж байна. Энэ машиныг нийслэлийн үйлчилгээний төвүүдээр байршуулахаас гадна орон нутагт хүргэх юм. Хэрэгжээд эхэлбэл зорчигчид тасалбар бичүүлэх гэж явах шаардлагагүй болно.