Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болж байна
2017 оны 10 сарын 16
Өнөөдөр Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхан хамтарсан өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж буй юм.
Энэхүү өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх аж.
Мөн ХЗДХЯам, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газрынхан оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна иргэдэд салбар чиглэлийн дагуу зөвлөгөө, туслалцаа үзүүлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48165
0 эможи