Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр АМРАХГҮЙ
2017 оны 10 сарын 17
Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр амарна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.
Одоогоор Аравдугаар сарын 20-нд бүх нийтээр амрах тухай албан ёсны ямар ч шийдвэр гараагүй байна.
Харин "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн дагуу 11 дүгээр сарын 19-нд Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархалын өдөр" таарч байгаа тул бүх нийтээр амрах юм. Энэ нь билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр.
2017 оны энэ өдөр Ням гараг юм байна. Тиймээс амралтыг ажлын өдөр рүү шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48198
0 эможи