Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын төвшин тогтоох судалгаа хийжээ. Дээрх байгууллагууд энэхүү тооцоо, судалгааныхаа тайлан илтгэлийг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд танилцуулж байна.. Хэвлэлийн бага хурал Гадаад харилцааны яамны байранд яг одоо болж байна.

Arslan.mn

ҮСХ, Дэлхийн банкны энэ удаагийн судалгаа нь өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын төвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргаснаараа онцлогтой юм байна.
Мөн 2015-2016 онд эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон болохыг энэ судалгааны дүн харуулж байгаа аж.

Arslan.mn

Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны төвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын төвшин 10.1 пунктээр өссөн гэсэн дүн гарчээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn