“Цөмөөхэй”-д бүжиглэх хүүхдүүдийг бүртгэж байна
2017 оны 10 сарын 20
Энэ жилийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн бүртгэл эхэлжээ. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил” сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулах “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох охид, хөвгүүдийн бүртгэл аравдугаар сарын 14-28-ны хооронд үргэлжлэх юм байна.
“Цөмөөхэй”-д тоглох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, 8-17 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьжээ.
'Монголын балетын хөгжил' сангийн тэргүүн Д.Алтанхуяг АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд аравдугаар сарын 27-нд эх орондоо ирэх юм байна.
“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 29-нд "Монголын үндэсний балет" сургуулийн байранд явуулах нь ээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48376
0 эможи