Бага насны хүүхдэд зориулсан явган хүний гарц хийжээ
2017 оны 10 сарын 23
Бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон "Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн зохион явуулдаг. Мөн хөдөө орон нутгийн замд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөх нь сүүлийн жилүүдэд ихэсээд байгаа билээ.
Энэ хүрээнд Ховд аймгийн гуравдугаар сургуулийн багш, эцэг эхчүүд тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын хамт замын хоёр уулзварт хүүхдэд зориулсан хүүхдийн анхаарал татахуйц явган хүний гарц хийж, ашиглалтанд оруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48417
0 эможи