Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын 500 сая төгрөгийн азтан мөнгөө хэрхэн авах вэ?

2017 оны 10 сарын 23

Arslan.mn

Аравдугаар сарын 22-ны Ням гарагт НӨАТ-ын урамшууллын системийн сугалаа явагдаж супер шагнал болох 500 сая төгрөгийн азтан тодорсон билээ. Азтан тодорсон ч одоогоор хэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Иргэд сугалаанд 500 мянган төгрөгөөс дээш дүнтэй хонжвор хожсон тохиолдолд хүсэлтээ харьяа татварын албанд өөрийн биеэр очиж гаргадаг. 

"Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-д зааснаар азтан 90 хоногийн дотор хонжвороо авах эрхтэй юм байна. Хэрэв уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно гэжээ. 

Харин заасан хугацаанд хүсэлтээ гаргаж, баталгаажуулсан бол татварын байгууллагаас ажлын 20 хоногт буюу нэг сарын дотор хонжворын мөнгийг дансанд нь шилжүүлэх юм байна. 

й

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48450
1 эможи
keyboard_arrow_up