Долоон иргэний цогцсыг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олжээ
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр 15 цагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өглөө.
"Эрэн хайх, аврах ажиллагааг өглөө 06:20 цагт эхлүүлсэн. Эрэн хайх ажлын явц үргэлжлээд 11:15 минутад эхний иргэнг нас барсан байдалтай олсон. 11:40 минутад гурав дахь иргэнийг нас барсан байдалтай олсон.
14:28 минутад тав дахь иргэнийг олсон байгаа.
15.15 минутад хоёр иргэнийг нас барсан байдалтай олсон. Нийт 7 иргэнийг нас барсан байдалтай олоод хүлээлгэж өгсөн байгаа" гэв.
Эдгээр хүмүүсийг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон. Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна.
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг 32 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэнд хараахан очоогүй байгаа аж.
Сураггүй болсон хүмүүсийн 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Тэдний насны талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа талаар албаныхан хэлэв.
3,200 метрийн өндрөөс амиа алдсан хүмүүсийн тухай мэдээллийг станцаар өгч байгаа. Өндрөөс буулгасны дараа цогсыг таниулах, нэрийг нь тогтоох ажиллагаа хийх юм байна.
Өнөөдөр үзэгдэх орчин хязгаарлагдах буюу харанхуй болвол эрэн хайх, аврах ажиллагааг зогсооно гэв.
Уулчин Н.Сүрэнжав гэдэг иргэнээр ахлуулж уул руу авирсан гэж мэдээлсэн байгаа. Тэр хүн сураггүй 17 хүний тоонд байгаа аж.