Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Оюутнууд “Хотын Соёл“-д суралцана

2017 оны 10 сарын 23

"Хотын соёл" аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр ШУТИС-ийн 2 дугаар байранд боллоо. Тус аян нь хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад хотын соёлыг танилцуулж, түгээх зорилготой юм. 

Arslan.mn

Тус үйл ажиллагааны талаар Бизнес Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч М.Галиймаагаас тодрууллаа.

Arslan.mn

Тэрбээр "Энэхүү үйл ажиллагааг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ШУТИС/, Замын Цагдаагийн Албатай хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.  Энэ удаа олон нийтэд нээлттэйгээр хийж байгаа ба Нийслэлийн Прокурорын Газар хамтран оролцож байгаагаар онцлог болж байна. Манай сургууль Монголын түүх хичээлийг нэгдүгээр дамжаанд элсэн орсон бүх оюутанд заахаар хөтөлбөртөө тусган ажилладаг. Тиймээс Монголын түүхийн хичээлийн нэг сэдэв болгож хотын соёлын хичээлийг заадаг. Энэхүү сургалтын маань зорилго нь олон нийтийн дэг журмыг зөрчилгүй олон нийтийн газар биеэ зөв авч явах, хотын соёлд сургах юм. Бидний дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус аянд нийт 4,000-5,000 оюутан оролцсон. Энэ удаад нэгдүгээр дамжаанд элсэн суралцаж буй 2,000 гаруй оюутнууд хамрагдаж байна" гэлээ. 

Arslan.mn

Орон нутгаас ирсэн оюутнууд зам тээврийн осолд их өртдөг гэх судалгаа байдаг ба дийлэнх буюу 50-иас дээш хувь нь 18-35 хүртэлх насны хүмүүс осолд өртдөг байна. Үүнээс 40 гаруй хувийг оюутан залуус эзэлдэг аж.

Энэ талаар Замын Цагдаагийн Албаны Захиргааны Удирдлагын мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяраас тодрууллаа. 

Arslan.mn

Х.Одбаяр "Нийслэл хотыг бодвол хөдөө орон нутагт замын хөдөлгөөний зохицуулалт харьцангуй бага байдаг. Гэтэл суурьшмал иргэншилд ирснээрээ залуучууд маань хөдөө орон нутагт байгаа юм шиг замын хөдөлгөөнд оролцдог нь эргээд зам тээврийн осол гарахад нөлөөлдөг. Тиймээс бид энэ аяныг хамтран хэрэгжүүлж байна. Ингэснээр оюутан залуус маань хотдоо хэрхэн амьдарч, замын хөдөлгөөнд оролцохдоо юунд анхаарах ёстой зэрэг мэдээллийг хүргэх юм. 

Аливаа хотын иргэдийн соёлыг замын хөдөлгөөнд оролцож буй байдлаар нь дүгнэдэг гэх үг байдаг. Үүнтэй адил өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь замын хөдөлгөөнд оролцохдоо "та, би" гэсэн зарчмаар явдаг. Харин манай улсад "би" гэсэн зарчмын дагуу явж байна. Энэ байдал нь цаашлаад сөрөг үр дагаврыг авчирдаг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд аливаа хууль дүрэм биш, иргэдийн ухамсар хэрэгтэй" гэлээ. 

Arslan.mn

Хотын соёлыг таниулах сургалт таван өдрийн турш үргэлжлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48459
0 эможи
keyboard_arrow_up