Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Миний оролцоо - Монголын татварын албаны хөгжилд” шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааны дүн гарлаа

2017 оны 10 сарын 24
Татварын албанд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаас дэвшүүлсэн татварын албаны үйл ажиллагаатай холбоотой, хэрэгжих боломжтой шинэ санал, санаачлага, шийдлийг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор “ШИЛДЭГ ЭССЭ, ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ” уралдааныг “Миний оролцоо - Монголын татварын албаны хөгжилд” сэдвийн хүрээнд хоёр үе шаттайгаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирлагын газар, Сургалтын төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус уралдааны эхний үе шатанд нийт 24 оролцогчийн илтгэл  ирүүлснээс 10 оролцогчийн материал шалгарч хоёрдугаар шатанд Орхон аймгийн татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн гэрээт ажилтан Б.Болорчимэг “Татварын албаны татвар хураалтын үйл ажиллагааг сайжруулах дэвшилтэт шийдлүүд” сэдвээр нэгдүгээр байр, Хан-уул дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн хураагч Д.Баасанрагчаа “Татварын эрх зүйн орчны шинэчлэлд миний оруулах хувь нэмэр” сэдвээр хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн гэрээт ажилтан Д.Билгүүн “Миний оролцоо Монголын татварын албаны хөгжилд” сэдвээр гуравдугаар байрт шалгарсан байна.

Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагч Х.Энхжин, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Энхжаргал, Дорнод аймгийн татварын хэлтсийн хураагч М.Мөнхцэцэг, Э.Мөнгөннавч, Булган аймгийн татварын хэлтсийн хураагч У.Мөнхчимэг, Орхон аймгийн татварын хэлтсийн хураагч А.Тэмүүлэн, Б.Болорчимэг, Ө.Мөнхчимэг нар тусгай байрт шалгарчээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48481
0 эможи
keyboard_arrow_up