Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: Эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт улсын хэлэлцээр эхэллээ

2017 оны 10 сарын 24

Arslan.mn

Яг одоо ХНХЯ-нд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ болж байна. 

Arslan.mn

Уг хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан байна. 

Arslan.mn

Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа зэргээс үүдэн Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газарт асуудал оруулж нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг хийхээр болж, нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг батлуулсан.

Arslan.mn

Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа,Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул нар гишүүнээр оролцож байгаа бол МҮЭ-ийг төлөөлж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар болон бусад ажлын хэсгийнхэн оролцож байна. 

Arslan.mn

Нэмэлт хэлэлцээ эхэлснээр талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 122.2-т "Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно" гэж заасныг биелүүлэх үүрэг хүлээж байгаа аж.

Arslan.mn

Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд 15-20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд сарын дундаж цалин 758,900 төгрөг байгаа бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан сарын дундаж цалин 2017 оны II улирлын байдлаар 966,600 төгрөг байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 28.4.5-д заасан хувь хэмжээнээс 27,3 хувиар бага байгаа гэсэн үг юм.

ШУУД: Эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт улсын хэлэлцээр эхэллээ

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Monday, October 23, 2017
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48499
2 эможи
keyboard_arrow_up