Нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж яваа ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА
2017 оны 10 сарын 27
Нийслэлийн татварын газраас НӨАТ-ын баримт олголтыг нэмэгдүүлэхийн тулд дүүрэг бүрт нэг зах, худалдааны төвийг сонгон авч жишиг болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үүний нэг болох Налайх дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “ХАНГАЙ СЕРВИС” ХХК-ний "ХАНГАЙ СЕРВИС" бөөний төв нь НӨАТ-ын урамшууллын системийн жигд үйл ажиллагааг ханган иргэн болон ААН-дэд НӨАТ-ын баримтыг цаг алдалгүй хэвлэж өгч хэвшсэн аж ахуй нэгжүүдийн нэг юм.
Хангай сервис ХХК-ийн Захирал Т.Энхжаргалтай уулзахад "Иргэд манайхаас авсан И-баримтаараа сугалаанд оролцоод 20,000, 100,000... гэх мэт хожсон "БАЯРЛАЛАА" гэж их хэлдэг. Улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаадаа үргэлж баяртай байдаг" хэмээн ярилаа гэж Налайх дүүргийн татварын хэлтэсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48690
0 эможи