Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөллүүд сөүл хотод чуулж байна

2017 оны 10 сарын 27

БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Азийн нийтийн орон сууцны олон улсын форум”-ыг 2 дах удаагаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна.
Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцож байгаа юм.
Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийгдэж байгаа юм. Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байлаа. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад улс орнуудын баримталж буй бодлого дээр үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг талаар санал солилцлоо.
Дахин төлөвлөлт болон орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тухайн орны орон сууцны чиглэлийн бодлого төлөвлөлтийг тодорхойлдог бие даасан “Орон сууцны корпораци” ажилладаг гэдгийг тус форумд оролцож байгаа Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөллүүд онцолж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48702
0 эможи
keyboard_arrow_up