Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи шуургатай байна

2017 оны 10 сарын 28

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. 

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

2017 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48714
0 эможи
keyboard_arrow_up