Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Татварын бүртгэл-2017“ Улсын IV олимпиадын бүртгэл эхэллээ

2017 оны 10 сарын 30

Монгол Улсын Татварын алба-н зураг.

Татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх болон Татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлын хүрээнд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс “Татварын бүртгэл-2017” олимпиадыг зохион байгуулах гэж байна.

Уг олимпиад нь Татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхижүүлэх зорилготой аж.

"Татварын бүртгэл-2017" Улсын IV олимпиадын удирдамжийг хүргэж байна.

Хамрах хүрээ
Оролцогчдыг 2 бүлэгт хуваана. 
1-р бүлэг: Нягтланбодогч
2-р бүлэг: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан

Хэлбэр, хугацаа
Олимпиадыг 2 үе шаттай, нээлттэй зохион байгуулна.
1-р үе шат: 2017оны 11-р сарын16-нд 14:00 - 16:30 цагт /цахимаар/
2-р үе шат: 2017оны 11-р сарын 23-нд 13:00 - 18:00 цагт /танхимд/

Бүртгэл
Эхлэх хугацаа: 2017 оны 11-р сарын 01-ний 9:00 цаг
Дуусах хугацаа: 2017 оны 11-р сарын 15-ны 18:00 цаг хүртэл www.baaz.mnцахим хуудсаар үнэ төлбөргүй бүртгэнэ.

Шалгаруулалт
1-р үе шат:
• Олимпиадыг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд оролцох боломжтой.
• Олимпиадын үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут 
• Оролцогч нь өөрийн байгаа газраас интернэтэд холбогдон оролцоно.
• Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 ширхэг энгийн асуулт, 50 ширхэг бодолттой асуулт бүхий цахим тест ажиллах хэлбэрээр явагдана.
• Тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ.
• Тестийн зөв хариултыг шалгаруулалтын дараа www.cpta.mn сайтад нээлттэй байршуулна.
• Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, цахим хуудсанд нээлттэй мэдээлнэ.
• 1-р шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна.

2-р үешат:
• 2-р үе шатанд оролцогчдыг www.cpta.mnwww.baaz.mn www.mta.mnсайтуудад нээлттэй зарлана. 
• 2-р шатанд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ иргэний үнэмлэхтэй, өөрийн биеэр ирж оролцоно.
• BAAZ санхүү, бүртгэлийн цахим систем дээр татвар ногдуулалт, тайлагнал, бүртгэл бүхий цогц бодлого бодож, татварын тайлангийн маягт бөглөх хэлбэрээр явагдана. 
• Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ.
• Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.
• 2-р шатны дүнг шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, сайтаар нээлттэй мэдээлнэ.
• Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.cpta.mnwww.baaz.mnсайтуудаар нээлттэй байршуулна.
ШАГНАЛ:
1-р бүлэг Нягтлан бодогч:
• 1-р байр: Өргөмжлөл, 800,000 төгрөг,
BAAZ системийгашиглах 800,000 төгрөгийнэрх
• 2-р байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг, 
BAAZ системийгашиглах 500,000 төгрөгийнэрх
• Тусгайбайр: ТМЗН-ээс зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 200,000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 200,000 төгрөгийн эрх, 
2-р бүлэг Оюутан:
• 1-р байр: Өргөмжлөл 500,000 төгрөг, 
BAAZ системийг ашиглах 500,000 төгрөгийн эрх
• 2-р байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг, 
BAAZ системийг ашиглах 300,000 төгрөгийн эрх
• Тусгайбайр: ТМЗН-ээс зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 100 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 100,000 төгрөгийн эрх

Санаачлагч: Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч: “Новасофт” ХХК
Дэмжигч: Сангийн яам, Татварын ерөнхий газар
Холбоо барих: Утас: 76118989, 70007001

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48764
0 эможи
keyboard_arrow_up