БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд хүргэх зөвлөмж
БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН 2018 ОНЫ 14 ДЭХ УДААГИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖийг хүргэж байна.
Солонгос хэлний түвшин тогтоох 13 дахь удаагийн 2017 оны шалгалтад нийт 8429 иргэн бүртгэгдсэнээс 1635 иргэн нь СХТТШ-д тэнцсэний 1432 иргэнийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулсан.
БНСУ-ын Цагаачлалын албанаас 2017 онд Хөдөлмөрийн бирж дээр байршиж ажил хайгчаар бүртгэдсэн иргэдээс 1012 иргэнд цахим визийн зөвшөөрөл олгогдсоноос 106 иргэн татгалзсан хариу авсан.
Зөвхөн солонгос хэлний төвшинд суурилан ажиллах хүчийг шалгаруулах нь ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлагууд болох бие бялдар, ур чадвар гэх мэт шаардлагуудыг хангахад дутмаг болон загас агнуур, газар тариалан, мал аж ахуй, барилгын салбарт өмнө ажиллаж байсан ажлын туршлага огт байхгүйгээр хөдөлмөр эрхэлж эхэлснээр ажил олгогч болон хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, ажлын байранд дасан зохицохгүй байх зэрэг асуудлууд үүсч байна.
Мөн солонгос хэлний мэдлэг муугаас солонгосын ажил олгогчтойгоо ойлголцохгүй, хамт ажиллагсадын хооронд үл ойлголцол үүсэх, тухайн улсын ёс заншил өөр гэдгийг ухамсарлаж хууль дүрмийг чандлан дагаж мөрдөж чаддаггүй, хувь хүний хариуцлагын тухай асуудлууд үүсгэн явсаар ажлаас гарах, ажил хаях зэргээр өөрт болон холбогдох байгууллагуудад хүндрэл учруулж байна.
Солонгос хэлний түвшин тогтоох бүртгэлийн 2018 оны 1-р сард зарлагдах тул бүртгүүлэх иргэд дараах шаардлагыг анхаарна уу!
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч чадах хэмжээний мэдлэгтэй иргэд бүртгүүлэх
- БНСУ-ын Цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзах тохиолдол нэмэгдэж байгаа тул байгууллагын сайтад тавигдсан “Та цахим визийн зөвшөөрлөө хүлээж байна уу?“ /2017-08-18/ анхааруулгад дурдсан зөрчлүүд гаргасан бөгөөд тэдгээрийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй бол шалгалт өгөхөөр бүртгүүлэхгүй байх;
- 2017 оны СХТТШ-д хүний оронд орох зэргээр зүй бус үйлдэл гаргахгүй байх зэрэг шаардлагууд
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС