ЧД-ИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС: Өөрөө явагч тээврийн хэрэгсэлтэй холбоотой ТАТВАРЫН ЗӨРЧИЛӨӨ арилгуулах боломжтой
2017 оны 11 сарын 01
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд 11 дүгээр сарын 01-ээс 04-ий өдөр хүртэл гурав хоногийн турш өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр зэргийг дүүргийн Иргэний танхимд хүлээн авах аж.
Иргэн та тус өдөрлөгт очсоноор татвартай холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг татварын хэлтсийн байцаагч нараас авахаас гадна татвар хураамжаа төлөх, татварын зөрчилөө арилгуулах боломжтой гэж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
48863
2 эможи