Уулчдын дурсгалыг хүндэтгэж мянган зул өргөнө
2017 оны 11 сарын 01
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад амь эрсэдсэн 17 уулчны дурсгалыг хүндэтгэн энэ бямба гарагт мянган зул өргөхөөр болжээ.
Монголын үндэсний уулчдын холбоо, Монголын уулын аяллын клубуудын холбоо, Уул болон аяллын холбоод, клубууд нэгдэн Сүхбаатарын талбайд 17.00 цагаас олон нийтийг хамарсан зул өргөх ёслолыг зохион байгуулах юм.
Мөн энэ өдөр 11.00 цагаас Богд хан амралтын гэр рестораны гадаа цугларч алхалт хийх аж.
Дээрх үйл ажиллагааг иргэдэд нээлттэй зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл хийж, төлбөр авахгүй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48887
0 эможи