НӨАТ: Баримтаа бүртгүүлээд 50 саяын азтан болох боломжтой
Өнгөрсөн сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанаас азтан болох боломжтой хэмээн Татварын Ерөнхий газраас мэдээллээ.
НӨАТ-ын урамшууллын 11 дүгээр сарын сугалааны тохирлыг 19-ний ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулна. Цахим төлбөрийн баримтын систем бий болсноос хойшхи хугацаанд нийт 27 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдсан бөгөөд 178 мянган иргэнд 6,9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Үүнээс зөвхөн энэ онд 91 мянган иргэнд 3,4 тэрбум төгрөг олгожээ.
Дашрамд дурдахад, иргэд худалдан авалтынхаа 20 хүртэл хувийг буцаан авах, мөн сар бүр төлбөрийн баримтаа цахим төлбөрийн системд бүртгүүлэн сугалаанд оролцон урамшуулалд хамрагдаж байгаа юм.