Малчид ӨМӨЗО-ны Урдын дунд хошуунд туршлага солилцлоо
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын нэгдүгээр тогтоолын дагуу Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь залуу малчдад мал аж ахуй эрхлэх ур чадвар олгох, туршлага судлуулах малжуулах, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байна.
Аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар нь 41 залуу малчин өрхийг сонгон шалгаруулж сумын Засаг даргын тамгын газар, малчин өрхтэй гурвалсан гэрээг байгуулан малжуулах арга хэмжээг зохион байгуулаад байна.
Хөтөлбөрийн хүрээнд Залуу малчдыг бизнесээ хөгжүүлэхэд нь дэмжлэг болох үүднээс мал маллагааны арга, шилдэг туршлагаас судлуулах хөтөлбөрт хамрагдсан сумдаас 15 залуу малчдыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошуунд 2017 оны 10 сарын 31 өдрөөс 11 сарын 03 өдрийн хооронд туршлага солилцох уулзалт арга хэмжээнд хамрууллаа. Энэ арга хэмжээний үеэр Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар нь:
1. Төрийн ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулах
2. Эрчимжсэн мал маллагаа, аялал жуулчлал, бэлчээрийн ургамал тариалах чиглэлээр шилдэг туршлага судлуулах
3. ХЭДэмжих ажлын хүрээнд ЖДҮ эрхлэгч төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээлийн үзэсгэлэн, яармаг худалдааг хамтран зохион байгуулж борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажиллалаа.