Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.МЯГМАРЫН талаар Хэн, Юу хэлэв?

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч МЭМАҮЭХ-ны дарга  Б.Мягмарын талаар Хэн, Юу хэлснийг танд хүргэж байна. 

Arslan.mnМУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Ж.Хайрулла: Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж Монгол оронд бага байгааг асуудал болгож тавьж байгаа хүн бол Б.Мягмар

Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмарыг мэддэг болоод 5 жил болж байна. Эрүүлийг хамгаалахын ажилчдын эрүүл мэндийн төлөө, тэдний хөдөлмөр хамгааллын асуудлын талаар хичнээн их зүтгэл гаргаж, тэмүүлэл оролдлого хийж байгааг олон зүйл дээрээс харж байна. ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ЧИГЛЭСЭН ЯЛЫН ИЙМ ӨНДӨР ХЭМЖЭЭ ОЛОН УЛСАД БАЙХГҮЙ хэмээх өгүүлэл бичсэн. Эмч хүн ажил дээрээ алдвал өчнөөн сая төгрөгөөр торгуулж, ажил хийх эрхийг нь хасдаг, ял эдэлдэг талаар бичсэн байсан. Эрүүлийг хамгаалах байгууллага, эмнэлгийн ажилчдад ийм хүнд шийтгэл ноогдуулах улс хаана ч байхгүй гэдгийг Б.Мягмар гаргаж тавьсан. Энэ нийтлэл, тэмцлийн үр дүнд УИХ-д оруулсан хууль хүчингүй болсон. Энэ бол эрүүлийг хамгаалах ажилчдын төлөө хичнээн санаа тавьдагийн томоохон илэрхийлэл. Солонгос эмч нар сардаа 10 сая вон, Оросын эмч нар 50-60 рубль, Хятадын эмч нар хамгийн багадаа 10,000 юанийн цалин авдаг. Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж Монгол оронд бага байгааг асуудал болгож тавьж байгаа хүн. Ийм байдлыг харсаар байгаа болохоор эрүүлийг хамгаалах байгууллагын ажлын сул талтай эвлэрч чадахгүй, залуучуудыг дэвшүүлэх цаг болсон, ялангуяа эрүүлийг хамгаалах үйл ажиллагаанд чин үнэнээсээ зүтгэж, сайн сайхны төлөө, эх нялхасын төлөө онцгой их зүтгэж байгаа түүний бүхий л үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Үйлдвэрчний байгууллагын удирдлага нь сонгогддог боломж завшаан байдаг бол нэмж сонгомоор байна. Одоо би бол  87 настай. Өнөөдрийг хүртэл амбулаторид ч тэр, эмнэлгүүдэд ч дуудсан цаг бүрт нь хүн үзээд, мэддэг чаддаг тусламжаа үзүүлээд явж байна. Ийм ахмад хүний хувьд ийм олон жил ажилласан багш хүний хувьд Б.Мягмарыг дэмжих, сонгох хэрэгтэй, дэвшүүлэх хэрэгтэй гэдэг саналыг хэлэх байна. Б.Мягмарт түмэн олныхоо эрүүл энх сайн сайхны төлөө зүтгэх хөдөлмөр нь их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Arslan.mnМонгол Улсын Ардын эмч Б.Үйлст: Б.Мягмар Монголын ард түмэн, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын итгэлийг дааж ажиллаж чадсан

Б.Мягмар 2 дахь удаагаа Монголын эрүүл мэндийн ажилтаны ҮЭХ-ны даргаар сонгогдож ажиллахдаа онцгой сайн ажилласан гэж бид нар дүгнэдэг. Үүгээр барахгүй Монголын ард түмэн, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын итгэлийг дааж ажиллаж чадсан. Ажлаа урьдчилан их төлөвлөж, судлаж, их төлөвлөгөөтэй ажилдаг, ингэснээрээ ч их үр дүнд хүрдэг. Сургалт семинар үргэлж явуулдаг. Эмч ажилчдын эрх ашгийг хамгаална гэдэг нь их шаргуу дайчин хүний хийх ёстой ажил. Энэ ажилд Б.Мягмар эмч үнэхээр зохицсон гэж бид нар боддог. Би эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд тэргүүлэгчээр ажиллаж байх үедээ ажлаа байнга төлөвлөж, бид нараас зөвлөгөө авч, хамт олныхоо үгийг сонсож шаргуу тэмцдэг үлгэр дууриалал болохуйц эмэгтэй. Цаашдаа ч гэсэн маш эрч, хүчтэй ажиллаж чадахаар Монголын сайхан эмэгтэйчүүдийн нэг. Өнгөрсөн онд эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүнд заалтууд гарч бэлэн болох үед тэмцэл явуулж тодорхой үр дүнд хүрсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын урам зоригийг сэргээх зорилгоор жил болгон “Алтан чагнуур” арга хэмжээг зохион байгуулсан. Улс орны өнцөг булан бүрээс эмч эмнэлгийн ажилтнуудад шалгаруулж ирсэн. Түүнийг давхар биетэй байхдаа ч, нялх хүүхэдтэй байхдаа ч ажилдаа түүртэж байсныг харсангүй. Их дайчин хөдөлмөрч хүний шинж.

Arslan.mnЧингэлтэй дүүргийн ЭМНТ-ийн ҮЭХ-ны дарга Х.Ариунаа: Эрсдэлтэй ажлын байрны нөхцлийг соргогоор харснаар сүрьеэгийн эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлж чадсан 

МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмартай таван жил хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд Б.Мягмар дарга үнэхээр хүний төлөө гэсэн сэтгэлтэй яг үйлдвэрчний эвлэлийн чиглэлээр мэргэшсэн хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, маш дайчин эмэгтэй гэдгээ таниулж чадсан. Б.Мягмар дарга 2017 онд Монголын эрүүл мэндийн ажилчдын холбооноос эрүүл мэндийн салбарын ажилчидыг ажлын байрны эрсдэлээс хамгаалах жил болгон зарлаж, энэ хүрээнд  маш их ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний нэг жишээ нь бол сүрьеэгийн эмч ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлж чадлаа. 2017 онд Сүрьеэгийн эмч нарын улсын зөвөлгөөн анх удаа хийсэн. Монгол улсад сүрьеэ өвчин ихэссэнтэй холбоотойгоор сүрьеэгийн эмч, ажиллагсад өөрсдөө халдварт өртөж, бас нэлээдгүй хэмжээний хүмүүс амь насаараа хохирсон. Эрсдэлтэй ажлын нөхцлийг соргогоор харж, улсын хэмжээнд, нийслэл, дүүргүүдийн эмнэлэгүүдээр үнэлэлт дүгнэлт шинжилгээ хийсний үндсэн дээр сүрьеэгийн эмч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлж чадсан нь маш том амжилт гэж бодож байгаа. Мягмар дарга маань олон олон зүйл дээр үлгэр дууриалалтай ажиллаж чаддаг, хууль эрх зүйн мэдлэг сайтай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, даруу төлөв эмэгтэй. Үнэхээр Монголын үйлдвэрчний эвлэлд хэрэгтэй хүн юм. Цаашдаа ямар ч нөхцөлд манай салбарын эмч ажилчдын төлөө тууштай тэмцэж чадахаар дарга гэдгийг зөвхөн би ч биш манай салбарын 47000 ажилчид мэддэг. Бид даргаараа бахархдаг, хүндэлдэг, хамтарч ажиллахад урамтай байдаг.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн их эмч Ч.Энхчимэг: МЭМАҮЭХ-оос олгож байгаа хамгийн том хүндтэй шагналыг авахын тулд бид маш их хүчин чармайлалт гаргадаг

2016 онд би “Алтан чагнуурын эзэн” болсон. МЭМАҮЭХ-оос холбооноос олгож байгаа хамгийн том хүндтэй шагнал болох "Алтан чагнуур" шагналыг авахын тулд бид маш их хүчин чармайлалт гаргадаг.  Бидний хөдөлмөрийг үнэлж, бидэнд туслалцаа үзүүлж, хийж бүтээх урмаар тэтгэдэг  Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар болон бусад бүх гишүүдэд  баярлаж байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье.

Монгол улсын сүреэгийн эмч ажилтаны анхдугаар зөвлөгөөнийг МЭМАҮЭХ-оос Б.Мягмар дарга анх 2017 оны 3 дугаар сард зохион байгуулсан.  Тус хурлын үеэр Засгийн газрын тогтоол гарч, 2017 оны 9 дүгээр сараас эхлэн сүрьеэгийн эмч ажилчидын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх болсонд нийт эмч нар бид их баяртай байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49228
1 эможи
keyboard_arrow_up