БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэдийн анхааралд
2017 оны 11 сарын 07
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардал”-ын болон “13 дахь сарын цалингийн даатгал”-аас буцаан авах ёстой мөнгөө аваагүй иргэд яаралтай холбоо барихыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уриалж байна. Эдгээр хүмүүс дараах материалыг өөрийн биеэр авчирч өгөх юм байна. Үүнд:
-Гадаад паспорт, иргэний үнэмлэхний эх хувь
-Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга орно.
Даатгал авах боломжтой хүмүүсийн нэрийн жагсаалтыг ЭНДЭЭС үзэх боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
49243
2 эможи