Arslan.mn

МҮЭХ-ны ээлжит XXII их хурал маргааш эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг их хурлаар МҮЭХ-ны удирдлагуудын өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайланг сонсч, тус холбооны стратеги, дүрмийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн МҮЭХ-ны Хяналтын хорооны илтгэл, Санхүү, аж ахуйн газраас хийсэн ажлын тайланг сонсч үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.

Түүнчлэн уг их хурлаар МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм. МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Ерөнхийлөгч Ц.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа ажээ.

МҮЭХ-ны их хуралд орон нутаг, нийслэлийн 36 гишүүн байгууллагын 285 төлөөлөгч оролцох юм байна.